title
Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...
Saturday, May 9, 2015
Wednesday, May 6, 2015
Sunday, April 26, 2015
Монгол хэл дээр гарч байсан анхны сонин
“Монгол
үгийн бодорол” (1908 оны 5-р сараас 1909 оны 5-р сар хүртэл)
Хятадын Гирин мужийн захиргаанаас “Бүгдийг
захирагч сайд амбан нар” -ын тушаалаар “Монгол үгийн бодорол” хэмээх сониныг
сард нэг удаа монголд үзүүэх зорилгоор нийтлэн гаргаж байв. Уг сонины дугаарыг
16Х24 см-ийн 70-100 хуудастай, Хятад, Монгол бичгээр хадмаллан, чулуун бараар
дармалдаж хэвлэдэг байсан бөгөөд уг чанартаа сонин нь Манжийн төрийн хэвлэл
байв.Сонины эх бичвэр хятад хэл дээр бэлтгэгдсэн боловсорч, дугаар бүр 700 хувь
хэвлэгдэн ар өвөр монголын аймаг хушуудын захиргаадаар үнэгүй тараагдаж байв.
“Монгол үгийн
бодорол” сонины дугаарууд Ленинградын номын санд бас Хятадын Хөх хотын номын
санд хадаглагдаж байгаа. Монгол улсын нутгаас уг сонин хараахан олдоогүй байна.
“Монгол үгийн бодорол” сониныг Манжийн нийслэл болон Мүкдений том түшмэд Чан
ши, Лю Хуй Чан нар хүч хавсран дармалдаж байсан бөгөөд хятад хэл дээрх эхийг
Ань Мин, Го Шоу Сан нар эрхлэн гаргаж байв.Энэхүү сонинг Монгол хэл дээр гаргахын
тулд монгол түшмэл Сүрэнхүү, Юмчээ, Сайн-Оюу, Ихтунх зэрэг Монгол Хятад хэл
бичигт боловсорсон орчуулагч, монгол түшмэдийг ажиллуулж байв.
Сонин
Монголын тогтмол хэвлэл буюу сонин бусад орны сонин хэвлэлийн нэгэн адил
нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлагын дагуу үүсэн бий болж,
улс орны нийгэм-улс төрийн амьдралд бүх талаар нөлөөлөн үйлчилсээр ирсэн юм.
Эсрэг тэсрэг ангиудтай нийгэмд ямар нэг тогтмол хэвлэл нь аль нэг анги буюу улс
төрийн намын төв нь болж, түүний улс төр, үзэл суртлын зэвсэг болон үйлчилдэг
байна. Сонин нь ард түмний туулж өнгөрүүсэн түүх, тэдний оюун санааны хөгжлийн
түүхийг судлахад чухал эх сурвалж болдог байна.
В.И.Ленин
“Улс төрийн сонин бол орчин үеийн нийгмийн ямар ч ангиас, ер нь тухайн орны улс
төрийн амьдралд оролцох гол нөхцөлийн нэг байдаг”гэж хэлсэн байдаг.
Монгол
улсад тогтмол хэвлэл бусад орныг бодвол нилээд хожуу тухайлбал 20-р зууны эхээр
үүссэн юм. Тэрхүү сонин нь монголын ноёрхогч анги-феодал ноёдын засаглалын
зүгээс дарамт шахалтыг үзэж, тэдний нөлөөлөлд зарим нэг талаар өртөж байсан ч
эх орныхоо тусгаар тогтнолыг хангах, малчин ардын ашиг сонирхлыг хамгаалах, ард
түмнээ соён гэгээрүүлэх талаарх мэдээ сурвалжлагыг үргэлж нийтэлдэг байжээ.
Saturday, April 18, 2015
Жаргалын эхлэл хүний мөс
Өвлийн улирал ард хоцорч, хаврын урь
нэгэнтээ орж , алтан наран илчээ харамгүй хайрлаж, хүн бүрийн сэтгэлийг
догдлуулна. Энэ өглөө бусад энгийн өдрүүд шиг л хавар болждээ гэсэн бодлоор
эхэлсэн ч зарим хүмүүсийн сэтгэлийн гал, ухааны хөнгөхөн яруу утсыг хөндсөн
өдөр байлаа.Уншигч та Батсайхан гэдэг энгийн нэгэн залуугийн талаар
сонсож байсан уу. Хэрэв сонсоогүй бол эрхэм сонсогч таньд танилцуулья. Баянгол
дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан боловч, амьдарч байсан байраа
хүнд залилуулж алдсаны улмаас 2010 оноос хойш өдийг хүртэл өөрийн гэсэн гэр
оронгүй Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нийтийн байр хөлслөн амьдардаг юм. Эрчим хүчний харъяа
Дизель засварын газарт засварчин, механик, инженер зэрэг мэргэжлээр ажиллаж
байгаад 1992 оноос хоршоолол байгуулан техник засвар, үйлчилгээний чиглэлээр
хувиараа ажиллаж байсан. Улмаар
2011 онд үйлдвэрлэлийн осолд орж, 2 хөл, цээжин бие нь түлэгдэж, хөдөлмөрийн
чадвараа 70 хувч алдан байнгын хэвтэрт
амьдардаг. Ам бүл тавуулаа гэх боловч үр хүүхэд нь туслах боломж бололцоо
хараахан хүрдэггүй зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг.
Туульс хайлах цаг
Монголын
ард түмний оюун билэгийн дээж болсон уран зохиолын үнэт өв, тэр дундаас тууль
энэ салбарт тэргүүн байр суурийг эзэлдэг. Манай улсын эрдэмтэн сэхээтэн, их
бичгийн хүмүүсээс ардынхаа аялгуу сайхан монгол туулийг эрт дээр цагаас
сурвалжлан тэмдэглэж, бичиг соёлын түүхнээ үлдээсэн нь цөөнгүй. Тэдний ийнхүү
туурвин бүтээсэн соёлын үнэт дурсгал нь эртний монголын утга соёлын боловсрол
маш өндөр байсны нэгэн баримт юм. Мөн энэ нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн
соёлын эрхэм нандин дурсгал, үнэт өв билээ. Тийм яруу гайхамшигт үлгэр туульсын
нэг бол алдарт “ Жангарын тууль ” билээ.
Жангар нь хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. Жангарын
үлгэр анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол
олон овогтний дунд түгээмэл дэлгэрчээ. Тэгэхдээ дан ганц амаар бус бичгийн
хэлбэрээр ч нэгэн адил түгэн дэлгэрсэн байна. Жангарын тууль зохиогдсоор 500
гаруй жил болсон гэж Зөвлөлтийн эрдэмтэн Козин тодорхойлжээ. Жангарт Алтайн
нуруу, Эрчис мөрөн, хүйтэн Ширэг, Төвд Тангад, Зуу, Хятад, Дөрвөн ойрд,
Шарайгол зэрэг Азийн газар нутгийг
Сэнгийн Эрдэнийн ертөнц
Хэнтийн уулсын хоорондох Сэрүүн Галттай хэмээх тэнүүн сайхан хөндийн хүү
Сэнгийн Эрдэнэ монголын уран зохиолд “ Амьдралын үнэн” – ий тухай бичдэг цөөхөн
зохиолчдын аугаа том төлөөлөгч юм. Тэрээр ихэвчлэн өгүүллэг, туужийн төрлөөр зохиолоо
бичдэг байсан бөгөөд уншигчид “ Хулан бид хоёр ”, “ Хулан Цамба хоёр ”, “ Илүү гэр ”, “ Өдрийн од ” зэрэг зохиолуудыг
нь сайн мэднэ. Зохиолын дүрүүдийн хувьд ихэнхдээ бүсгүйчүүд байдаг ба тэдгээр дүрүүдээрээ
уншигч олны сэтгэлийг хөдөлгөж, зохиолыг шимтэн унших хүслийг төрүүлдэг байжээ.
“ Хонгор зул (1961) ” номонд өөрийн намтарыг бичихдээ “ ...Хожим романтик
гэдгийн учрыг ойлгосон хойноо өөрийгөө угаас тийм араншинтай гэж бодох болсон
билээ.” гэж бичсэн нь зохиолууд нь
ихэвчлэн хайр дурлалын сэдэлтэй байдгын шалтгаан биз ээ.
Монгол хэлт уран зохиолын тэмдэглэл
Хүн төрөлхтний
өнөөг хүртэл хийж бүтээсэн бүтээл туурвилуудаас хэзээ ч, хаана ч давтагдахгүй,
үргэлж шинэлэг, оюун билэгт хүч хайрлагч далдын шид мэт зүйл бол уран зохиол юм.
Бичигдэж хэвлэгдсэн байдлаараа бус, уншсан хүний оюун билэгт тусах ид шидээрээ
уран зохиол жинхэнэ үнэ цэнээ олдог. Уран зохиол роман, шүлэг, жүжиг, тууж,
өгүүллэг гэсэн таван үндсэн хэлбэртэй. Аливаа үндэстний цаг үеийн аль ч нөхцөлд уран зохиол нь тухайн
үеийн нийгэм соёл, аж байдлаас ангид байдаггүй, нягт холбоотой оршино. Уран
зохиол бол урлаг, уран бүтээл төдийгүй “ Үг ”-хэмээх амьд баялагаар дэлхий
дахиныг уяраагч гол түлхүүр юм. Үгээр хүнийг алж ч болно, амилуулж ч болно
гэдэг шиг үгээр бүтээгдэж буй уран зохиол уншигч хүнийг баярлах гуниглах аль ч
түвшинд хүргэж чаддаг. Суут сэтгэгч Г.Гегель “ Ард түмэн хамгийн үнэ цэнтэй
дотоод бясалгал, амьдралын тухай хамгийн эрхэм төсөөллүүдээ урлагын бүтээлд
шингээдэг тул улс үндэстний билиг оюуныг тайлах түлхүүр чухамхүү урлагт л
оршдог... Төрөлх хэлээр нь дамжин хүний оюун сэтгэхүйд нөлөөлдөг чанар бол
урлагын хамгийн онцгой шинж ” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн улсын талаар мэдье гэвэл
уран зохиолыг нь л судлахад хангалттай. Ямар ч зохиол яруу найрагт улс
үндэстний аж байдал соёл иргэншил нэвт шингэсэн байдаг.
Гадаадын их сургуульд суралцах амархан
Мөнгө байхгүй бол
гадагшаа явж сурна гэдэг бэрх байсан үе саяхан мэт санагдана. Харин өнөөдөр гадаадын
их сургуульд сурна гэвэл мэдлэг, чадвар байхад хангалттай болжээ. Ойрын
жилүүдэд Монгол улсын хөгжил дэвшилийг дагаад оюутан залуусд ч мөн адил хөгжин
дэвших боломж нээлттэй болж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар,
Казакстан, Куба, Вьетнам зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ
хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад
суралцуулахаар илгээсэн бөгөөд дахин хөтөлбөр эхэлж, дэлхийн 16 орны 100 шилдэг
сургуульруу суралцуулах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр эхэлжээ.
Sunday, April 12, 2015
Харц
Таны харц юу өгүүлнэ вэ? Таны харцнаас би гуниг гутрал зовлон шаналал аль эсвэл
жаргалт амьдралын алиныг харахыг би эс ойлгоно. Та надад харцаараа яг юуг
илэрхийлэхийг хүснэ вэ? Магадгүй би хүний харцны илэрхийллийг үл ойлгох
чадалгүй нэгэн юм болов уу? Зүрх сэтгэлд тань юу нуугдаж, юу бодогдож байгааг
би мэдэхгүй. Гагцхүү хүний харцнаас бүгд илт харагддаг гэж ухаантан мэргэд
айлддаг. Өглөө орой, өнгөрсөн одоо аль ч цагт харц өөр өөр байдлыг илэрхийлж
байдаг. Үүний учир юу вэ?
Хүнтэй ярилцаж өөрийгөө бусдад гүн ойлгуулах, таатай сэтгэгдэл төрүүлхэд харц хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ярилцагч тань таны гадаад төрх, царай зүснээс тань урьтаж нүдний харцыг тань шинжих болно. Өөртөө итгэлтэй, шударга дайчин хүний харц цаанаа л өөр илт харагддаг. Хүнтэй ярилцаж байх үедээ харцаа дальдчуулж өөр тийш харах нь гэмт үйлдэл хийсэн хүний харц тийм байна гэж үздэг. Иймд ярилцах үедээ үргэлж зоримог шийдэмгий байхыг хичээх хэрэгтэй.
Хүнтэй ярилцаж өөрийгөө бусдад гүн ойлгуулах, таатай сэтгэгдэл төрүүлхэд харц хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ярилцагч тань таны гадаад төрх, царай зүснээс тань урьтаж нүдний харцыг тань шинжих болно. Өөртөө итгэлтэй, шударга дайчин хүний харц цаанаа л өөр илт харагддаг. Хүнтэй ярилцаж байх үедээ харцаа дальдчуулж өөр тийш харах нь гэмт үйлдэл хийсэн хүний харц тийм байна гэж үздэг. Иймд ярилцах үедээ үргэлж зоримог шийдэмгий байхыг хичээх хэрэгтэй.
“ Миний нээсэн Нацагдорж ”
Дашдоржийн
Нацагдорж гэдэг энэ нэрийн мэдэхгүй хүн Монгол нутагт үгүй. Найман настай
балчираас наян настай буурал гэдэг шиг Монгол хүн төрсөн цагаасаа л
“ Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай.
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг ” гээд
хэл амаа түгдрүүлэн уншдаг. Арай том болоод хэл нь зүгширээд ирэхээрээ
“ Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
“ Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон
улаач оч оо Нарт
ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв ” гээд шүлгийг нь уянгалуулан уншиж эхэлдэг билээ. Цаашлаад “ Дөрвөн цаг ” шүлгийг цээжиндээ багтааж, өгүүллэг, жүжиг гээд бүхий л уран бүтээлийг уншиж судлан энэ ертөнцийг танин мэддэг.
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв ” гээд шүлгийг нь уянгалуулан уншиж эхэлдэг билээ. Цаашлаад “ Дөрвөн цаг ” шүлгийг цээжиндээ багтааж, өгүүллэг, жүжиг гээд бүхий л уран бүтээлийг уншиж судлан энэ ертөнцийг танин мэддэг.
Илтгэл бичих журам
Илтгэл нь дараах хэсгүүдтэй
1.Илтгэлийн
нэр
2.Зохиогчийн овог нэр хаяг
3.Илтгэлийн хураангуй
4.Түлхүүр үг
5.Илтгэлийн удиртгал
6.Илтгэлийн үндсэн хэсэг
7.Дүгнэлт
8.Ном зүй
2.Зохиогчийн овог нэр хаяг
3.Илтгэлийн хураангуй
4.Түлхүүр үг
5.Илтгэлийн удиртгал
6.Илтгэлийн үндсэн хэсэг
7.Дүгнэлт
8.Ном зүй
•Илтгэлийн нэр нь: Илтгэлийн агуулгыг
хүмүүст илтгэх цөөн хэдэн үгээр бичигдсэн байх ба нэр үгээр төгсөнө.
•Зохиогчийн нэрийн овгийн эхний үсгийг
томоор бичсэн байх ба дараа нь зохиогчийн нэрийг бүтнээр бичнэ.
•Илтгэлийн товч агуулгыг 4-6 мөрөнд багтаан
бичнэ.(200 орчим үг)
•Илтгэлд 4-5 түлхүүр үг
хэрэглэж болно. Түлхүүр
үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
Хүүхдийн эрх Монголд
Монгол улсын “Ирээдүй” нь “Хүүхэд” гэж хүн бүр санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө. Харин хүүхдийн эрх өнөөгийн нийгэмд хэрхэн хэрэгжиж байна вэ? Одоо цагт хүүхдийн нийгмийн оролцоо нэмэгдэн, авъяас чадвараараа дэлхий дахинд өрсөлдөн, Монгол улсын нэрийг дэлхий дахинд цуурайтуулсаар байна. Гэхдээ зарим нь энэ нийгмийн золиос болж, хүсээгүй амьдралдаа амьдарсаар л...Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлын 2-т хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно. 5 дугаар зүйлын 3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан,
Эрдэнийн тансан ламын судар оршвой
“Энэ ертөнцийн хүн нэгэн өдөр ном буян
хийвээс сайн юун буй, бас нэгэн өдөр ном буян үйлдвээс харин үхэл зовлон олон
боловч юун буй” хэмээн зарлиг болсонд:
Дээд тэнгэр нарын багш Тансан лам
бичгээр хаанд ийн хэмээн айлтгав.
“Их хаан аа!
Ертөнцийн хүн нь туслагч бурхадын буух өдөр эс мэдээд ном
буяныг эсхүү үйлдсэний тулд эндэл болоод үхэл зовлон олон бологч тэр болой.
Дээд хаан аа! Чиний энэ асуусан нь дэлгэрэнгүй, хамаг амьтанд их тус
болмой. Түүний тул би бээр бараа грюр дотроос ертөнц- ертөнц- дор тэгш туслах
Шигимони бурханы болгоож заасан түүн дор шүтэж ном буян үйлдтүгэй.
Хөх хулгана өдөр.
Бурханы сүшигт шавь ертөнцийг тусалмой. Энэ
өдөр ном буян үйлдвээс өглөг баримад өгвөөс тэр хүний ач үр дэлгэрэх. Буян
хишиг нэмэх, эцэг эхийн ач үр бүгд дор энх амгалан болох сайн өдөр буй.
Хөхөгчин үхэр улаан барс өдөр.
Ананд бурхан учрах, тэнгэр бурхан хоёр энэ
ертөнцийг тусалмой. Энэ өдөр ном буян үйлдвээс, өглөг баримад өгвөөс ихэд сайн
болоод нэг номыг уншваас хамаг ном уншсан лугаа адил, хийморь дэлгэрээд эд
таваар өөрөө ормой.
Улаагчин туулай өдөр
Уильям Фолкнер ”Шуугиан ба догширол”
Америкийн нэрт зохиолч,Нобелийн шагналт,романий эцэг
хэмээн нэрлэгддэг Уильям Фолкнер 1897 онд Миссисипи муж улсын Нью-Олбени хотод төржээ.
Тэрээр
амьдралынхаа туршид 19 роман 70 гаруй өгүүллэг хэвлүүлжээ.Түүний туйрвисан романуудаас 15нь мөн олон тооны өгүүллэгүүд нь төрж өссөн өмнөт нутаг
буюу Миссисипи муж улсын Иокнапатафа
тойргийн оршин суугчдад зориулагдсан байна.Уильям Фолкнер эхний бүтээл болох“Цэргийн шагнал”,”Бяцхан гүүр”зэрэг
хоёр романаа “Зүгээр зугаагаа гаргахын тулд бичсэн юм”хэмээн хэлсэн байдаг. Уильям Фолкнер Бальзак,Толстой,Достоевский,Флобер
нарыг багшаа хэмээн шүтэж,урлах эрдэмээс суралцаж байв.
Wednesday, April 8, 2015
ЭГЭЛ ХҮНИЙ ЭРХЭМ БАХАРХАЛ
Ярилцлага
Н.Баасандорж: Би тоононд өлгөсөн шар тосыг “унаад ирээсэй”
гэж хүлээсээр турж үхдэг ламтай адилхан үлдэхийг хүсэхгүй байна.
Баасандорж
гэдэг нэр таньд тийм ч танил биш байгаа байх. Харин төв шуудангийн хажууд ном
зардаг хүн гэвэл мэдэхгүй хүн бараг л байхгүй ээ. Тэрбээр номтой амьдралаа
холбож, олон жил номын буянг түгээж яваа хүн юм. Миний блогийг сонирхон уншигч
та бүхэндээ Н.Баасандоржтой уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Та өөрийгөө танилцуулаач...?
- Намайг Нацагдоржийн Баасандорж гэдэг. Манай өвөг
дээдэс Архангай аймгийн Хайрхан суманд амьдарч байсан. Би хорин таван жил ном
зарж амьдарч байна.
-Анх
номтой яаж нөхөрлөв?
-Ер нь нэгдүгээр ангийн цагаан толгойн баяраа тэмдэглэж
байхдаа л номтой холбогдсон хүн шүү дээ. Түүнээс хойш номын сайн нөхөр болсон.
Тухайн үедээ Нацагдоржийн нэрэмжит тэмдэгтэн болж байсан. Тэгээд бас нэг сайхан
нь залуу жанжин Лхагвасүрэнгээс гарынх нь үсэгтэй номыг “Цагаан толгойн баяр”-аар
хүлээж авч байсан. Тэрнээс хойш л номтой нөхөрлөсөн дөө.
-Хүнд номын багш гэж байдаг шүү дээ.Таны номын багш
ямар хүн байсан бэ?
Бурханы оронд заларсан миний эмээ
Балчирхан байж дээ
би. Цэцэрлэгийн хүйтэн шатан дээр суучихаад “Эмээ намайг аваарай” гээд хашгичин
уйлдаг байснаа тод санаж байна. Энэ нь эмээгийн хайртай охин байсны илрэл юм даа.
Цэцэрлэгт явах хичнээн дургүй гээч. Эмээтэйгээ л гэртээ дуугаа дуулж эрхлэх
дуртай.
“Алаг хоёр нүдэндээ
Аяга дүүрэн нулимстай"гэж хоёр аяга барьчихаад
эмээгийнхээ заасан дууг хамт дуулах хамгийн жаргалтай үе байж дээ. Тэр дуугаа дуулах гэж дандаа л аяга барьж гүйнэ.
Эмээ минь их сайхан хоолойтой. Дандаа уртын дуу аялна. Би ч сонсох их дуртай. Эмээг
дуурайгаад дуулахаар “Битгий гонгиноод бай, муу ёр” хэмээн загнуулна. Бодвол би
эмээ шиг ээ уртын дуу дуулж чаддаггүй болохоор тэр биз.
Шагнал урамшуулал аваад ирэхээр хамгийн түрүүнд эмээ минь
л мялаана. Авдрынхаа түлхүүрийг цүнхнээсээ гаргаж, онгойлгоод хамгийн гоё чихрээ
өгч хацар дээр минь үнсэнэ. Авсан медалийг минь улсын аваргын медаль шиг гэрийн
хойморт өлгөчихнө. Эмээгийн чихэрт үргэлж л авдрын амт орчихсон байдаг сан. Тэр
үедээ голж голж л иднэ. Тэгсэн мөртлөө авдраа онгойлгоход нь авах ёстой юм шиг урд нь очоод суучихна. Эмээ “Байхгүй ээ байхгүй, юу байдаг юм” гэснээ чихэр
атгаад л өгнө. Эмээ энэ тэнд их “жоортой”.
Энд ч нэг жимс, тэнд ч нэг ундаа жүүс. Заримдаа өөрөө ч хаана хийснээ мартчихна.Дараа
нь хайх хэрэг их л гардаг даа.
Sunday, March 22, 2015
Тунгалаг тамир
Монгол хүн бүрийн заавал унших гайхамшигт уран зохиолын ном гэж миний хувьд боддог. Үнэхээр энэ номонд дурлаж, түүний ертөнцөд автах болно. Заавал уншаарай.
Зохиолч Чадраабалын Лодойдамба Төрийн хошой шагналт (1917-1970) Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ.Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц
Хэдийгээр чи англи хэлийг
олон жил суралцсан ч яг гадаад хүмүүстэй ярих болохоор ээрч муураад үг амнаас
гарахаа байж эсвэл нэг ном аваад уншихаар юу ч ойлгохгүй эрээн мяраан болж
үзэгдээд сурсан гэхэд сурсан ч биш, сураагүй гэхээр сураагүй ч биш байсаар л
байна уу???
Тэгээд за одоо сайн сурна даа гэж бодоод суухаар нэг л залхуу хүрээд эвшээж эхэлдэг бол та англи хэл сурах авьяасгүйдээ биш зүгээр л та буруу аргаар л сураад байна гэсэн үг. Тэгвэл та наашаа түр анхаарлаа хандуулаарай. Танд англи хэл судлаач, англи хэлний багш, Америкийн залуу эрдэмтэн AJ Hoge ийн Англи хэл сурах 7 алтан дүрмийг танилцуулж байна.
1. Нэг үгээр биш, үргэлж өгүүлбэрээр нь цээжилж бай.
Тэгээд за одоо сайн сурна даа гэж бодоод суухаар нэг л залхуу хүрээд эвшээж эхэлдэг бол та англи хэл сурах авьяасгүйдээ биш зүгээр л та буруу аргаар л сураад байна гэсэн үг. Тэгвэл та наашаа түр анхаарлаа хандуулаарай. Танд англи хэл судлаач, англи хэлний багш, Америкийн залуу эрдэмтэн AJ Hoge ийн Англи хэл сурах 7 алтан дүрмийг танилцуулж байна.
1. Нэг үгээр биш, үргэлж өгүүлбэрээр нь цээжилж бай.
Subscribe to:
Posts (Atom)