Өвлийн улирал ард хоцорч, хаврын урь
нэгэнтээ орж , алтан наран илчээ харамгүй хайрлаж, хүн бүрийн сэтгэлийг
догдлуулна. Энэ өглөө бусад энгийн өдрүүд шиг л хавар болждээ гэсэн бодлоор
эхэлсэн ч зарим хүмүүсийн сэтгэлийн гал, ухааны хөнгөхөн яруу утсыг хөндсөн
өдөр байлаа.Уншигч та Батсайхан гэдэг энгийн нэгэн залуугийн талаар
сонсож байсан уу. Хэрэв сонсоогүй бол эрхэм сонсогч таньд танилцуулья. Баянгол
дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан боловч, амьдарч байсан байраа
хүнд залилуулж алдсаны улмаас 2010 оноос хойш өдийг хүртэл өөрийн гэсэн гэр
оронгүй Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нийтийн байр хөлслөн амьдардаг юм. Эрчим хүчний харъяа
Дизель засварын газарт засварчин, механик, инженер зэрэг мэргэжлээр ажиллаж
байгаад 1992 оноос хоршоолол байгуулан техник засвар, үйлчилгээний чиглэлээр
хувиараа ажиллаж байсан. Улмаар
2011 онд үйлдвэрлэлийн осолд орж, 2 хөл, цээжин бие нь түлэгдэж, хөдөлмөрийн
чадвараа 70 хувч алдан байнгын хэвтэрт
амьдардаг. Ам бүл тавуулаа гэх боловч үр хүүхэд нь туслах боломж бололцоо
хараахан хүрдэггүй зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг.
title
Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...
Saturday, April 18, 2015
Туульс хайлах цаг
Монголын
ард түмний оюун билэгийн дээж болсон уран зохиолын үнэт өв, тэр дундаас тууль
энэ салбарт тэргүүн байр суурийг эзэлдэг. Манай улсын эрдэмтэн сэхээтэн, их
бичгийн хүмүүсээс ардынхаа аялгуу сайхан монгол туулийг эрт дээр цагаас
сурвалжлан тэмдэглэж, бичиг соёлын түүхнээ үлдээсэн нь цөөнгүй. Тэдний ийнхүү
туурвин бүтээсэн соёлын үнэт дурсгал нь эртний монголын утга соёлын боловсрол
маш өндөр байсны нэгэн баримт юм. Мөн энэ нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн
соёлын эрхэм нандин дурсгал, үнэт өв билээ. Тийм яруу гайхамшигт үлгэр туульсын
нэг бол алдарт “ Жангарын тууль ” билээ.
Жангар нь хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. Жангарын
үлгэр анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол
олон овогтний дунд түгээмэл дэлгэрчээ. Тэгэхдээ дан ганц амаар бус бичгийн
хэлбэрээр ч нэгэн адил түгэн дэлгэрсэн байна. Жангарын тууль зохиогдсоор 500
гаруй жил болсон гэж Зөвлөлтийн эрдэмтэн Козин тодорхойлжээ. Жангарт Алтайн
нуруу, Эрчис мөрөн, хүйтэн Ширэг, Төвд Тангад, Зуу, Хятад, Дөрвөн ойрд,
Шарайгол зэрэг Азийн газар нутгийг
Сэнгийн Эрдэнийн ертөнц
Хэнтийн уулсын хоорондох Сэрүүн Галттай хэмээх тэнүүн сайхан хөндийн хүү
Сэнгийн Эрдэнэ монголын уран зохиолд “ Амьдралын үнэн” – ий тухай бичдэг цөөхөн
зохиолчдын аугаа том төлөөлөгч юм. Тэрээр ихэвчлэн өгүүллэг, туужийн төрлөөр зохиолоо
бичдэг байсан бөгөөд уншигчид “ Хулан бид хоёр ”, “ Хулан Цамба хоёр ”, “ Илүү гэр ”, “ Өдрийн од ” зэрэг зохиолуудыг
нь сайн мэднэ. Зохиолын дүрүүдийн хувьд ихэнхдээ бүсгүйчүүд байдаг ба тэдгээр дүрүүдээрээ
уншигч олны сэтгэлийг хөдөлгөж, зохиолыг шимтэн унших хүслийг төрүүлдэг байжээ.
“ Хонгор зул (1961) ” номонд өөрийн намтарыг бичихдээ “ ...Хожим романтик
гэдгийн учрыг ойлгосон хойноо өөрийгөө угаас тийм араншинтай гэж бодох болсон
билээ.” гэж бичсэн нь зохиолууд нь
ихэвчлэн хайр дурлалын сэдэлтэй байдгын шалтгаан биз ээ.
Монгол хэлт уран зохиолын тэмдэглэл
Хүн төрөлхтний
өнөөг хүртэл хийж бүтээсэн бүтээл туурвилуудаас хэзээ ч, хаана ч давтагдахгүй,
үргэлж шинэлэг, оюун билэгт хүч хайрлагч далдын шид мэт зүйл бол уран зохиол юм.
Бичигдэж хэвлэгдсэн байдлаараа бус, уншсан хүний оюун билэгт тусах ид шидээрээ
уран зохиол жинхэнэ үнэ цэнээ олдог. Уран зохиол роман, шүлэг, жүжиг, тууж,
өгүүллэг гэсэн таван үндсэн хэлбэртэй. Аливаа үндэстний цаг үеийн аль ч нөхцөлд уран зохиол нь тухайн
үеийн нийгэм соёл, аж байдлаас ангид байдаггүй, нягт холбоотой оршино. Уран
зохиол бол урлаг, уран бүтээл төдийгүй “ Үг ”-хэмээх амьд баялагаар дэлхий
дахиныг уяраагч гол түлхүүр юм. Үгээр хүнийг алж ч болно, амилуулж ч болно
гэдэг шиг үгээр бүтээгдэж буй уран зохиол уншигч хүнийг баярлах гуниглах аль ч
түвшинд хүргэж чаддаг. Суут сэтгэгч Г.Гегель “ Ард түмэн хамгийн үнэ цэнтэй
дотоод бясалгал, амьдралын тухай хамгийн эрхэм төсөөллүүдээ урлагын бүтээлд
шингээдэг тул улс үндэстний билиг оюуныг тайлах түлхүүр чухамхүү урлагт л
оршдог... Төрөлх хэлээр нь дамжин хүний оюун сэтгэхүйд нөлөөлдөг чанар бол
урлагын хамгийн онцгой шинж ” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн улсын талаар мэдье гэвэл
уран зохиолыг нь л судлахад хангалттай. Ямар ч зохиол яруу найрагт улс
үндэстний аж байдал соёл иргэншил нэвт шингэсэн байдаг.
Гадаадын их сургуульд суралцах амархан
Мөнгө байхгүй бол
гадагшаа явж сурна гэдэг бэрх байсан үе саяхан мэт санагдана. Харин өнөөдөр гадаадын
их сургуульд сурна гэвэл мэдлэг, чадвар байхад хангалттай болжээ. Ойрын
жилүүдэд Монгол улсын хөгжил дэвшилийг дагаад оюутан залуусд ч мөн адил хөгжин
дэвших боломж нээлттэй болж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар,
Казакстан, Куба, Вьетнам зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ
хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад
суралцуулахаар илгээсэн бөгөөд дахин хөтөлбөр эхэлж, дэлхийн 16 орны 100 шилдэг
сургуульруу суралцуулах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр эхэлжээ.
Subscribe to:
Posts (Atom)