title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Saturday, April 18, 2015

Жаргалын эхлэл хүний мөс


        Өвлийн улирал ард хоцорч,  хаврын урь нэгэнтээ орж , алтан наран илчээ харамгүй хайрлаж, хүн бүрийн сэтгэлийг догдлуулна. Энэ өглөө бусад энгийн өдрүүд шиг л хавар болждээ гэсэн бодлоор эхэлсэн ч зарим хүмүүсийн сэтгэлийн гал, ухааны хөнгөхөн яруу утсыг хөндсөн өдөр байлаа.Уншигч та Батсайхан гэдэг энгийн нэгэн залуугийн талаар сонсож байсан уу. Хэрэв сонсоогүй бол эрхэм сонсогч таньд танилцуулья. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан боловч, амьдарч байсан байраа хүнд залилуулж алдсаны улмаас 2010 оноос хойш өдийг хүртэл өөрийн гэсэн гэр оронгүй Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нийтийн байр хөлслөн амьдардаг юм. Эрчим хүчний харъяа Дизель засварын газарт засварчин, механик, инженер зэрэг мэргэжлээр ажиллаж байгаад 1992 оноос хоршоолол байгуулан техник засвар, үйлчилгээний чиглэлээр хувиараа ажиллаж байсан. Улмаар 2011 онд үйлдвэрлэлийн осолд орж, 2 хөл, цээжин бие нь түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа 70 хувч алдан  байнгын хэвтэрт амьдардаг. Ам бүл тавуулаа гэх боловч үр хүүхэд нь туслах боломж бололцоо хараахан хүрдэггүй зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг.
11 настай охинтойгоо хоёул амьдарч,  охин нь ёстой л бяцхан биендээ багтамгүй их ачааг нуруундаа үүрэн, аавынхаа сард авдаг группын хэдхэн төгрөгийг царцуулахад  ухаан зарж, аавыгаа асрах, хоол унд гэрийн ажлыг амжуулж, хажуугаар нь хичээлдээ шамдан суралцаж байна. Батсайханы эрүүл мэндийн байдал муу,  шарх нь анисан боловч байнгын өвдөлттэй, шарх нь дахин дахин сэдэрч эм тариа их хэмжээгээр шаардагддаг тул группын мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Гэрийнх нь байдал охинд нь хичээл хийх боломж бололцоо маш бага жижигхэн учраас тохь тухчгүй амьдардаг юм. Сонсогчидоо та Батсайхан гэдэг хүнийг одоо мэддэг болсон байх. Харин энэ өдөр Баянгол дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс санаачилсан “ Аз жаргалтай гэр бүл 3” төсөл хэрэгжиж Батсайханыг төсөлдөө хамруулж,  амьдардаг гэрийг нь тохижуулан,  хэрэгцээт эд материалаар хангаж, Батсайханыг эмнэлэгт эмчлүүлж, охиныг нь Олон улсын найрамдал төвд амрааж, амьдрах нөхцөлийг бүрэн хангаж өгсөн юм.  Одоо цагт хүний сайхан сэтгэл хомсдож, амь амиа л хичээж амьдардаг болсон ч ард иргэдийн дунд сайхан сэтгэлтэн нь илүү юм шүү. Та ч мөн адил тэдний эгнээг тэргүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Монголын аз жаргалтай гэр бүл, Монголын сайхан сэтгэлт ард түмэн маш олон болох болтугай.

No comments:

Post a Comment