title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Sunday, April 12, 2015

Уильям Фолкнер ”Шуугиан ба догширол”


Америкийн нэрт зохиолч,Нобелийн шагналт,романий эцэг хэмээн нэрлэгддэг Уильям Фолкнер 1897 онд Миссисипи муж улсын Нью-Олбени хотод төржээ.
Тэрээр  амьдралынхаа туршид 19 роман 70 гаруй өгүүллэг хэвлүүлжээ.Түүний туйрвисан романуудаас 15нь мөн олон тооны өгүүллэгүүд нь төрж өссөн өмнөт нутаг буюу Миссисипи муж улсын Иокнапатафа  тойргийн оршин суугчдад зориулагдсан байна.Уильям Фолкнер эхний бүтээл болох“Цэргийн шагнал”,”Бяцхан гүүр”зэрэг хоёр романаа “Зүгээр зугаагаа гаргахын тулд бичсэн юм”хэмээн хэлсэн байдаг. Уильям Фолкнер Бальзак,Толстой,Достоевский,Флобер нарыг багшаа хэмээн шүтэж,урлах эрдэмээс суралцаж байв.
Уильям Фолкнерийн амжилтанд хүрсэн нэг гол шижим нь тэр өөрийн үндэсний,тэгэхдээ бүр цэвэр орон нутгийн материалд түшиглэн бичдэгт байжээ.Энэ тухай  Уильям Фолкнер “Би эзэмшсэн цорын ганц багажийг ашиглан хүмүүсийн тухай өгүүлэхийг хичээсэн юм.Дараа нь би түүхийн нэгэн зурвас үеийг бичье гэж бодоогүй зүгээр л гарын доорхи бэлэн байгаа тохиромжтой материалыг ашигласан.Тэгэхдээ бүр өөрийн сайн мэддэг төрж өссөн амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрөөсөн тэр л газар нутагт болж байгаагаар бичсэн.Энэ нь мужаан хүн хашаа барихдаа дэргэдээ байгаа алхыг хэрэглэхтэй адил юм”  гэжээ.
Уильям Фолкнер бол өөрийн энэ хэсэгчлэн юуны түрүүн хүмүүс,нийгэм хоёрын харилцан шүтэлцээг сонирхдог. Энэ тухайгаа”...хүн өөртэйгөө,найз нөхөдтэйгөө тухайн цаг үетэйгээ,амьдарч буй газар оронтойгоо зөрчилдөж байдаг”хэмээн өгүүлсэн удаатай.Тийм ч учраас тэр хүний зүрх сэтгэлийн мөн чанар,ёс суртахууны үнэ цэнэ зэргийг эзэмшиж үү,эзэмших шаардлагатай байна уу зэргийг сонирхдог байв.Түүний бичсэн зохиолуудын олонхи баатрууд нь сая өсөж өндийж буй төлөвөө олж буй залуу хүмүүс бөгөөд амьдралын тухай тэдний төсөөлөл,амьдарч байгаа орчин хоёр нь зөрчилддөг.Энэ нь дэлхийн уран зохиолд гардаг л зүйл боловч Уильям Фолкнер Америкийн өмнөд нутгийн өвөрмөц байдлыг тусгаснаараа өөрийн гэсэн өнгө аясыг оруулжээ.Энэ нь өнөө үеийн утга зохиолын эрхэмлэн үздэг зүйлын нэг болсон.
Уильям Фолкнериин залуу баатрууд нь баян газрын эзэн юмуу эсвэл сурвалжит гэр бүлээс гаралтай нэгэн байдаг бөгөөд тэднийхний өөрий нь удам угсааныхан нь 19-р зууны эхээс Индианчуудын харъяанд байсан аглаг зэлүүд нутагт ирж,их хэмжээний газар эзэмшин,нигер боол ажиллуулан амьдралынхаа хэвшлийг бий болгосон хүмүүс аж. Энэ удам угсаа нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг хэмээн үзэж байв.
Уильям Фолкнерийн романуудын дотроос “Шуугиан ба догширол”,”Сарторис”зэрэг нь уншигчдад илүү их таалагддаг.Харин туужуудаас нь “Баавгай” нь ихэд алдартай.Энэ нь хүн байгал хоёрын тухай өгүүлсэн зохиол юм. Уильям Фолкнер нь энэ туужийнхаа тухай “Энэ бол бэлэгдлийн зүйл.Энд өгүүлсэн түүх бол нэгэн жаалын түүх төдий бус,хүн бүрийн амьдралын утга учир нь газар болон ертөнцтэй өрсөлдөхийн тулд өсөж хөгжиж байдаг”гэсэн байна.
          Туужид үзүүлсэн гол зүйл нь орчин үеийн механикжсан иргэншлийн түрэлтэн дор байгал хэрхэн сүйрэн мөхөж байгаа тухай Уильям Фолкнер бухимдан бичсэн.Энэ зохиол Хемингуйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолтой ижил төстэй юм.Уг зохиолыг яруу найрагч Г.Аюурзана орчуулан “Өчигдөр” сонинд нийтлүүлсэн.
            Анхаарал татсан бас нэг зохиол нь”Шуугиан ба догширол”роман юм.Энэ романд хүний үхэл болон эр эмийн явдлын тухай асуудлыг бичсэн.Үүнээс гадна хүн сэтгэл санаагаар хямран тарчилж байгаад үхдэг нь хүний мөн чанар болох тухай сэдэв дээхэн үед түүний бичдэг сэдвүүдийн нэг байжээ.1929 онд бичсэн энэ роман нь үүний тод жишээ юм.Түүнийг анх 1928 онд Компсонов гэдэг хүний гэр бүлийн үйл явдал гарах төдийгүй 1928 оны дөрөвдүгээр сарын 7,1910 оны зургаадугаар сарын 10,1928 оны дөрөвдүгээр сарын 6,1928 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрүүдийн үйл явдлын тухай бичсэн. Энэ зохиолын эхний гурван хэсэг нь Компсоновын гэр бүлийнхэн болох Бенжамин Квентин, Тайсон нарын дотоод сэтгэлийн өчил хэлбэрээр,төгсгөлийн хэсгийг зохиогчийн өөрийн өгүүлэмж маягаар бичсэн байна.Зохиолын эхний хэсгийн үйл явдал нь 1928 оны дөрөвдүгээр сарын 7-ны тэсэхэд бэрх бямба гаригт янз бүрийн тохиолдол болж буйгаар бичжээ.Орчин тойронд нь болж байгаа үйл явдлыг мэдэж ойлгох боломжгүй хэлгүй дүлий Бенжамин хэмээх хүний сэтгэлийн өгүүлэмж юм.Тэр өдөр Бенжамин 33 нас хүрдэг бөгөөд түүний оюун ухаан нь хөгжөөгүй өөрийгөө илэрхийлэх чадваргүй тул нигер жаал асарч хамгаалж хувцаслаж байдаг. Бенжамин эгч Кеддийтэйгээ хамт тоглодог, намаг болон галд дуртай агаад гал гэж чухам юу гэдгийг  ойдгодоггүй тул гараа хэд дахин түлдэг.
Уильям Фолкнер энэ баатрын сэтгэл санааны андуурлын байдлыг бусад баатрын өгүүлэмжээр  юмуу сэтгэлийн өчлөөр илэрхийлж гаргасан байдаг.Бенжи 33-н жил амьдрах хугацаанд гурван гол үйл явдал болдог.Тэр нь түүний хайртай эгч Кеддий алга болно.Бенжигийн тоглох дуртай нуга худалдагдана.Гурав дахь нь гудамжаар явж байсан эмэгтэй сурагчийг  хүчиндэх гэхэд эмэгтэй эсэргүүцсэн үйлдэл хийдэг боловч үүнийг тэр ойлгодоггүй.
             Уильям Фолкнерийн ийм баатруудтай зохиол бичсэнээр өмнөд нутгийн язгууртны гэр бүлийн сүйрлийг үзүүлсэн.Америкийн онолчдийн ярьдагаар “Сэтгэлийн үгээр илэрхийлж боломгүй тэр хэсгийг илэрхийлэн гаргах гэж оролдсон нь гайхамшигтай”гэжээ. Бенжи бол мангуу,хэлгүй, дүлий учир энэ романд нүдний харцаар түүний тэнэгийг илэрхийлдэг.
           1910-н оны  зургаадугаар - сарын 10нд болдог дараагийн бүлэгт Бенжигийн ах  Гарвардийн их сургуульд сурдаг.Квентийн дотоод сэтгэлийн өчлийг гаргадаг.
               1910 оны зургаадугаар сарын 10нд Квентий зугаалахаар хотоос гарч явахдаа цагийн тухай бодлогширон шаналж байлаа.Тэр цагийн урсгалыг зогсоохийн тулд цагийн зүүг эвдэнэ.Цагийн явалт Квентийд таалагдаагүй учир нь цагийн энэ урсгалаас болж түүний эгч нь буруудсан юм. Квентийг  Гарвардийн их сургуульд явуулахын тулд Бенжигийн тоглох дуртай нугыг худалддаг.

 Уильям Фолкнерзохиолынхоо энэ бүлэгт Компсоновынхоны амьдралын эмгэнэлт явдлыг гаргахын тулд цагийг 17 жилээр ухраах гэж оролдоно.Гуравдугаар хэсэг буюу 1928 оны дөрөвдүгээр сарын 6. Энэ хэсэгт Компсоновын гуравдугаар  хүү Жейсоны өгүүлэмжээр илэрхийлэгдэнэ. Жейсон бол  Квентийноос  буурь  суйрьтай, оюун ухаан,бие бялдар дорой  Бенжаминийг бодвол эрүүл саруул,юмыг эргэцүүлэн боддог,соёлтой,дэлгүүрт ажилладаг.Тэр өөрийгөө энэ гэр бүлийнхний  түшиг тулгуур гэж баттай бодно.Нигерүүб  Еврейчүүдийг үзэн  яддаг.Тэр мөнгө хэмнэхийн тулд эхнэр авахаас татгалздаг.Төрсөн дүү Бенжаминд дургүй тул түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар өгөхийг хичээнэ. Жейсоний хүйтэн цэвдэг байдал нь Квентийг амиа хорлож үхэхэд хүргэдэг
           ”Шуугиан ба догширол”романы сүүлчийн хэсэг нь 1928 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зохиогч үгүйлдэг.Энэ хэсэгт хөгшин нигер эмэгтэй Дилси, Компсоновынхны үнэнч зарц хоёр зарц гарна. Компсоновынхны гэр бүл сүйрч дууссаны талаар гарна.Аав нь архинд ороод үхнэ.Ээж нь арчаагүй байдлаасаа болж аж ахуйгаа нигер эмэгтэй Дилсид өгнө.Энэ гэрт гагцхүү  хөндий хүйтэн Жэйсон л үлдэнэ. Ингээд зохиол төгсдөг.
   Уильям Фолкнер  романаараа бүрэн төгсгөөгүйг ойлгоод 1946 онд нэмэлт бүлэг бичин хэвлүүлжээ.Түүнийгээ   ” Компсонов 1699-1945он гэж нэрлэжээ.
            Фолкнер  энэ романыгөөрийн хамгийн хайртай бүтээл болох тухай “Би энэ романыг тав дахин бичсэн. Дисли бол миний хайртай баатруудын нэг. Учир нь гэвэл тэр эмэгтэйн зоримог, тусч, үнэнч шударга, уян зөөлөн хүн” гэжээ. Фолкнер  энэ зохиолоо 15-н жил бичжээ. Уг зохиолын тухай Францийн нэрт зохиолч Нобелийн шагналт  Жан Поль Сартр 1939 онд  “Фолкнерийн цаг үе” гэсэн өгүүлэл бичжээ. Түүндээ Фолкнерийн зохиолд ямар ч дэвшил байдаггүй. Ирээдүйд хүрэх зүйл огт үгүй” гэсэн байдаг.
         Тэрээр Ф.Достоевскийн зохиолуудыг байнга уншдаг байсан бөгөөд “Реализм бол дээд зэргийн үнэн байдал” гэсэн зарчмыг баримтлан, бодит амьдралыг  чадварлагаар илэрхийлэхийг хичээдэг байжээ. Тэгэхдээ Фолкнерийн бодлоор Реализм бол амьдралын ердийн буйгаар нь хуулбарлан тэмдэглэж бичих бус, ямар нэгэн хэмжээгээр илүү чадварлагаар тэмдэглэн бичих явдал ажээ. 

No comments:

Post a Comment