title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Sunday, April 26, 2015

Сонин


 Монголын тогтмол хэвлэл буюу сонин бусад орны сонин хэвлэлийн нэгэн адил нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлагын дагуу үүсэн бий болж, улс орны нийгэм-улс төрийн амьдралд бүх талаар нөлөөлөн үйлчилсээр ирсэн юм. Эсрэг тэсрэг ангиудтай нийгэмд ямар нэг тогтмол хэвлэл нь аль нэг анги буюу улс төрийн намын төв нь болж, түүний улс төр, үзэл суртлын зэвсэг болон үйлчилдэг байна. Сонин нь ард түмний туулж өнгөрүүсэн түүх, тэдний оюун санааны хөгжлийн түүхийг судлахад чухал эх сурвалж болдог байна.
            В.И.Ленин “Улс төрийн сонин бол орчин үеийн нийгмийн ямар ч ангиас, ер нь тухайн орны улс төрийн амьдралд оролцох гол нөхцөлийн нэг байдаг”гэж хэлсэн байдаг.
            Монгол улсад тогтмол хэвлэл бусад орныг бодвол нилээд хожуу тухайлбал 20-р зууны эхээр үүссэн юм. Тэрхүү сонин нь монголын ноёрхогч анги-феодал ноёдын засаглалын зүгээс дарамт шахалтыг үзэж, тэдний нөлөөлөлд зарим нэг талаар өртөж байсан ч эх орныхоо тусгаар тогтнолыг хангах, малчин ардын ашиг сонирхлыг хамгаалах, ард түмнээ соён гэгээрүүлэх талаарх мэдээ сурвалжлагыг үргэлж нийтэлдэг байжээ.
Жинхэнэ хөдөлмөрчин ард түмний ашиг сонирхлыг хамгаалж илэрхийлсэн тогтмол хэвлэл бол Д.Сүхбаатар тэргүүтэй монголын хувьсгалчдын шууд оролцоотойгоор Эрхүү хотноо 1921 оны 11-р сарын 10-нд анхны дугаар хэвлэгдэн гарсан “Монголын үнэн” сонин юм. Тухайн үеийн нийгмийн оюун санааны шаардлагыг илэрхийлж, эрдэм мэдлэгийг түгээж, тараах голомт болж, үндэсний үзэл сангааг илэрхийлэн гарч иржээ.

  Иймээс хэвлэлийн түүхийг судлах явдал хүмүүсийн оюун мэдлэгийг улам тэлж, сониний ажилттан болон ажиллах гэж буй оюутанд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд эерэг үр дагавартай юм. Иимээс монголын тогтмол хэвлэл буюу сонины түүх, түүний хөгжлийн талаар судаллаа.Монголын орчин үеийн хувьсгалт хэвлэлийн туулж ирсэн зам нь монголын нийгмийн хөгжилт. түүний өвөрмөц онцлог эх орондоо шинэ нийгэм цогцлон байгуулж байгаа хөдөлмөрч түмний амьдрал тэмцлийг ухаруулахын зэрэгцээ хэвлэл нийтлэлийн бүтээлч ажлын өсөн хөгжиж, туршлагажин бэхэжсэнийг тодорхой харуулдаг.
 Өнгөрөгч хорь гучаад оны монголын хэвлэл нийтлэлийн ажлыэ явцад монголын орчин үсийн хувьсгалт хэвлэлнйн зарчим үндсэн чиглэл, бичлэгийн төрөл зүйл үндсэндээ бүрэлдэн тогтож, манай хувьсгалт хэвлэлийи баттай суурь үндэс тавигджээ.
           Монголын хувьсгалт хэвлэлийн хуудсанд монгол оронд нийгмийн шинэ байгуулал бүрэлдэн тогтох хөгжин мандсан ерөнхий дүр зураг, шинэ нийгмийг байгуулах ажил үйлс гар бие оролцон зүтгэж хөдөлмөрлөж явсан хүмүүсийн тухай манай ардын ардчилсан орны түүхэнд болсон аль чухал том үйл явдлын бодит байдал дэлгэрэнгүй сайн тусгагджээ. Ардын засгийн жилүүдэд монголын хувьсгалт хэвлэл нам засгийн бодлого зорилт, түүнийг хэрэгжүүлэн биелүүлэхийн төлөө монголын хөдөлмөрчдийн тэмцэл зүтгэлийг маш тод тусгасан байна.
 Манай нийгмийн хөгжилд хэвлэл нь намын үзэл суртлын хүчирхэг зэвсэг, ард түмний дуу хоолой болж, тус оронд социализм байгуулах тэмцэлд намын хамтын ухуулагч, суртал нэвтрүүлэгч, зохион байгуулагч их үүрэг гүйцэтгэжээ. Ийм ч учраас манай нам монголд хувьсгалт тогтмол хэвлэлийн бүхэл бүтэн систем бий болгож, хэвлэлийн агуулга чанарыг дээшлүүлэх талаар байнгын анхаарал тавьж, хэвлэлийн ажлыг өдөр тугам удирдан чиглүүлж ирсэн байна. Ардын засгийн тавиад жилд манай оронд 190 нэр төрлийн сонин сэтгүүл нийтдээ 91 мянга шахам дугаар хэвлүүлсний наяад нэр төрлийн 87 мянган сонин, 110 нэр төрлийн 3600 сэтгүүлийн дугаарыг тус тус шинээр хэвлэн гаргажээ. Манай намын байнгын анхаарал халамжиин ачаар монголын хувьсгалт хэвлэл ийнхүү нэр төрөл. тоо ширхэгиин хувьд өсч, агуулга чанар нь жилээс жилд сайжирсаар иржээ.

No comments:

Post a Comment