Мөнгө байхгүй бол
гадагшаа явж сурна гэдэг бэрх байсан үе саяхан мэт санагдана. Харин өнөөдөр гадаадын
их сургуульд сурна гэвэл мэдлэг, чадвар байхад хангалттай болжээ. Ойрын
жилүүдэд Монгол улсын хөгжил дэвшилийг дагаад оюутан залуусд ч мөн адил хөгжин
дэвших боломж нээлттэй болж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар,
Казакстан, Куба, Вьетнам зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ
хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад
суралцуулахаар илгээсэн бөгөөд дахин хөтөлбөр эхэлж, дэлхийн 16 орны 100 шилдэг
сургуульруу суралцуулах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр эхэлжээ.
Оюутны мэдээллийг сонгон шалгаруулалт эхлэхээс 14 хоногийн өмнө яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэлнэ. Сонгон шалгаруулалтад Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд бүртгүүлэх боломжтой юм.
No comments:
Post a Comment