“Энэ ертөнцийн хүн нэгэн өдөр ном буян
хийвээс сайн юун буй, бас нэгэн өдөр ном буян үйлдвээс харин үхэл зовлон олон
боловч юун буй” хэмээн зарлиг болсонд:
Дээд тэнгэр нарын багш Тансан лам
бичгээр хаанд ийн хэмээн айлтгав.
“Их хаан аа!
Ертөнцийн хүн нь туслагч бурхадын буух өдөр эс мэдээд ном
буяныг эсхүү үйлдсэний тулд эндэл болоод үхэл зовлон олон бологч тэр болой.
Дээд хаан аа! Чиний энэ асуусан нь дэлгэрэнгүй, хамаг амьтанд их тус
болмой. Түүний тул би бээр бараа грюр дотроос ертөнц- ертөнц- дор тэгш туслах
Шигимони бурханы болгоож заасан түүн дор шүтэж ном буян үйлдтүгэй.
Хөх хулгана өдөр.
Бурханы сүшигт шавь ертөнцийг тусалмой. Энэ
өдөр ном буян үйлдвээс өглөг баримад өгвөөс тэр хүний ач үр дэлгэрэх. Буян
хишиг нэмэх, эцэг эхийн ач үр бүгд дор энх амгалан болох сайн өдөр буй.
Хөхөгчин үхэр улаан барс өдөр.
Ананд бурхан учрах, тэнгэр бурхан хоёр энэ
ертөнцийг тусалмой. Энэ өдөр ном буян үйлдвээс, өглөг баримад өгвөөс ихэд сайн
болоод нэг номыг уншваас хамаг ном уншсан лугаа адил, хийморь дэлгэрээд эд
таваар өөрөө ормой.
Галын эзэн найман үүднүү сайн, гэрийн эзэн
амьтанд буумой. Энэ өдөр ном буян үйлдвээс үхэл зовлон болох ёр муу өдөр энэ
буй.
Шар луу шаргачин могой өдөр.
Энэ өдөр ном
уншваас буян үйлдвээс өглөг баримад өгвөөс үхэл адад учрах муу өдөр.
Цагаан морь.
Энэ өдөр хөх нүүрт
бодисад амьтныг туслана. Энэ өдөр ном уншваас, буян үйлдвээс тэр хүнд хүн малын
буян хишиг орших аливаа бүгд төгс бүрдсэн сайн өдөр буй.
Цагаагчин хонь өдөр
Гурван зовлонгийн өлөн читгүр дайсан ертөнцийг эргэмой.
Энэ өдөр аливаа сайн үйл үйлдвээс гурван жил болтол гарлага гарна. Малд муу өдөр энэ буй.
Хар бич, харагчин тахиа өдөр.
Тамын дансу барьсан
ноёд ертөнцийг эргэх өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдэгч хүний гэрт нэгэн жилд
гай орох буй.
Хөх нохой, хөхөгчин гахай, улаан хулгана, улаагчин үхэр,
шар барс, шаргачин туулай.
Энэ өдөр хаян хярваа бодисад амьтныг туслана. Энэ өдөр
ном буян үйлдвээс хүнд цаглашгүй буян хишиг хурах, түмэн эхэт үйл бүтэх сайн
өдөр энэ буй.
Цагаан луу, цагаагчин могой хар морь.
Энэ өдөр ном буян
үйлдэгч хүмүүн яр шарх гарах, идээнд цус үзэгдэх, өвчин болох нэгэн жилдээ муу
өдөр энэ буй.
Харагчин хонь өдөр.
Эр эм үнэгний
тайсой амьтныг эргээр ирэнэ. Энэ өдөр аливаа ном буян үйлдэгч хүнд жилдээ хүн
мал тархах муу өдөр энэ буй.
Хөх
бич, хөхөгчин тахиа, улаан нохой.
Энэ өдөр бурхан
амьтанд ном номлосон өдөр буй. Энэ өдөр аливаа ном буян үйлдвээс гурван жил
дотор аливаа сайн үйл болох буй. Ач үр нь дэлгэрэх, амь нас нэмэх, дөрвөн лусын
хаан сахих, зуун эхэт үйл бүтэх сайн өдөр энэ буй.
Улаагчин гахай
өдөр.
Улаан шаазгай
идээшлэх өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс өвчин тахал болох муу өдөр.
Шар хулгана өдөр.
Эрлэг хааны элч нар
чуулах өдөр буй. Энэ өдөр ном буян
үйлдвээс тэр жилдээ өвчин тахал, хэл аман болох их муу өдөр буй.
Шаргачин үхэр өдөр.
Галын эзэн хаан
ертөнцийн хүнд сайн үйл үйлдэхүйг данслах өдөр. Энэ өдөр ном буян үйлдвээс
цаглашгүй сайн өдөр буй.
Цагаагчин барс, цагаагчин туулай өдөр.
Атхусан тайсой
эргэх өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс тэр жилд хадгалсан эд таваар үнэсэн
болох муу өдөр.
Хар луу өдөр.
Ананд бурхан амьтыг
туслана. Энэ өдөр ном буян үйлдвээс хөвгүүнийг олох, үгээгүй ядуу бөгөөс эд
малыг олох, сахиусан бурхан зөвөөр үзэх гурван жил болтол ивээх сайн өдөр энэ
буй.
Харагчин могой өдөр.
Догшин хайсой хорт
тэнгэр хоёр ертөнцөд буух өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс чив чижие муу
өдөр буй.
Хөх морь, хөхөгчин хонь, улаан бич, улаагчин тахиа, шар
нохой, шаргачин гахай, цагаан гахай, цагаагчин үхэр.
Энэ өдөр Манзошир,
Арьяа бало хоёр амьтанд буян үйлдэх туслах өдөр буй. Энэ өдөр ном буяныг
үйлдвээс санасан үйл бүтэх маш сайн өдөр буй.
Хар барс, харагчин туулай өдөр.
Мянган мутарт
хонсинбодисад хувилгаанаар явах өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс хойт үрийн
үр бүрийд сайн буй. Тэр хүн үхвээс арвин газар төрмой. Хөвгүүн охин төрвөөс
арван эрдэм төгсөх сайн өдөр буй.
Хөх луу, хөхөгчин могой.
Энэ өдөр дөрвөн
эвэрт тайсой эргэх өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс сайн үйл муу болох малд
өвчин болох өдөр.
Улаан морь, улаагчин хонь өдөр.
Үхэр толгойт эрлиг
хаан ертөнцөд эргэх өдөр буй. Энэ өдөр ном буян бишэл үгүй хийвээс гурван жил
болтол үхэл зовлон болох хичээх муу өдөр.
Шар бич, шаргачин тахиа өдөр.
1000 бурхан
хувилгаанаар бууж, амьтныг туслах өлөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс хүн нэг
ном уншваас түмэн ном уншсан лугаа адил.
Цагаан нохой, цагаагчин гахай өдөр.
Хамаг бурхан тэнгэр
амьтыг туслах өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс тоо томшгүй буяныг хураамой.
Хар хулгана, харагчин үхэр, хөх барс, хөхөгчин туулай
өдөр.
Энэ өдөр бурхан
хорт модонд өглөг өгнө. Энэ өдөр ном буян үйлдвээс гай үгүй.
Улаан луу, улаагчин могой өдөр.
Их махранз ертөнцөд
эргэх өдөр буй. Энэ өдөр аливаа үйл үйлдвээс муу өдөр энэ буй.
Шар морь өдөр.
Хамаг бурхан тэнгэр
амьтныг номын буян үйлдхийг үйлдэгсдийг хэрэглэхгүй өдөр.
Шаргачин хонин өдөр.
Шигимони бурхан
хийгээд Бодисад нар сайн үйл үйлдэх өдөр буй. Энэ өдөр ном буян үйлдвээс сайн
өдөр буй.
Цагаан бич, цагаагчин тахиа өдөр.
Шигимони бурхан ном
номлосон өдөр буй. Энэ өдөр нэг ном уншваас мянган ном уншсан лугаа адил чанар
буян нь цаглашгүй нэмэх, ач үр нь дэлгэрэх, аливаа үйлс бүтэх маш сайн өдө энэ
буй.
Хар нохой, харгачин гахай өдөр.
Хамаг сайн үйлсийг
үзэхгүй өдөр буй. Ном буян хийвээс их муу өдөр энэ буй.
Энэ
үзлэгийн судар нь эрхэм дээд Дандсүн хаан бээр эрдэнэт шашин дэлгэрсэний хойно
эрдэмт Тансан ламд өгүүлсэнд тансүл эрдэмт Тансан ламийн найруулсан:
Оум-аа сайн амгалан болтугай
Оум-аа-ни-бад-ми-хум
Оум-аа-ни-бад-ми-хум
Таван мах бодь
1. Хөх-мод
2. Улаан-гал
3. Шар-шороо
4.
Цагаан-төмөр
5. Хар-ус
1900-10-11
Хуучин бичгээс крилл үсэгт буулгаваа.
No comments:
Post a Comment