Дашдоржийн
Нацагдорж гэдэг энэ нэрийн мэдэхгүй хүн Монгол нутагт үгүй. Найман настай
балчираас наян настай буурал гэдэг шиг Монгол хүн төрсөн цагаасаа л
“ Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай.
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг ” гээд
хэл амаа түгдрүүлэн уншдаг. Арай том болоод хэл нь зүгширээд ирэхээрээ
“ Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
“ Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон
улаач оч оо Нарт
ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв ” гээд шүлгийг нь уянгалуулан уншиж эхэлдэг билээ. Цаашлаад “ Дөрвөн цаг ” шүлгийг цээжиндээ багтааж, өгүүллэг, жүжиг гээд бүхий л уран бүтээлийг уншиж судлан энэ ертөнцийг танин мэддэг.
Д.Нацагдоржийн уран бүтээлүүдээс Монголын хүн бүрийн цээжинд оршдог үнэт бүтээл бол “ Миний нутаг ” шүлэг “ Учиртай гурван толгой ” жүжиг яахын аргагүй тооцогдох бизээ.
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв ” гээд шүлгийг нь уянгалуулан уншиж эхэлдэг билээ. Цаашлаад “ Дөрвөн цаг ” шүлгийг цээжиндээ багтааж, өгүүллэг, жүжиг гээд бүхий л уран бүтээлийг уншиж судлан энэ ертөнцийг танин мэддэг.
Д.Нацагдоржийн уран бүтээлүүдээс Монголын хүн бүрийн цээжинд оршдог үнэт бүтээл бол “ Миний нутаг ” шүлэг “ Учиртай гурван толгой ” жүжиг яахын аргагүй тооцогдох бизээ.
Дашдоржийн
Нацагдорж 1906 онд Түшээт хан аймгийн
Дархан чин вангийн хошууны хохь тайжийн гэрт, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр
сумын Мэлзэй хэмээх газар мэндэлжээ. Д.Нацагдорж хөрөнгө чинээтэй айлд төрж өссөнгүй.
Түүний эцэг Цэрэндоржийн Дашдорж 1919 онд “ Чуулганы даргын газар ” өргөсөн
бичигт “ ... эцэг би бармагц үлдвэр хөрөнгө ба мал зүйлийг өчүүхэн Дашдорж би
эцгийн хойд буян ба хуучин дутагдал өр зүйлд удаа дараа хөөж хорогдуулан
үлдсэнийн өчүүхэн хүний нялх хөвгүүний хамт дээд яамнаа биеэр бичгийн албан
хааж олсон зүйлээс эл дутсан өрөнд нэмэрлүүлэн төлсөөр байна. ” гэж бичсэний
хариуд “ Чуулганы даргын газар ” – аас “ Төлөх хөрөнгөгүй нь баширгүй үнэн ”
гэж бичсэн нь ядуу тарчиг амьдралыг туулж өссөн гэдгийн баримт нотолгоо болж
байна. Харин өнөөгийн нийгмийн залуучууд амжилтгүй яваагаа хөрөнгө мөнгөтэй
холбон тайлбарладаг. “ Энэ хэлийг сурах гэхээр сургалтанд явах төлбөр байхгүй,
энэ номыг унших гэхээр ном авах мөнгө байхгүй ” гэх мэтээр бүх зүйлд мөнгө л
хэрэгтэй гэж хойш сууж байдаг нь нууц биш. Тэр хүнд нийгэмд амьдарч байсан
Нацагдорж хэрхэн Монголын бахархал болж чадсан бэ? Эцэг Дашдорж “ Бичиг үсэг
сурах явдал бол оюуны түлхүүр буюу эрдмийн дээд юмуу эрдмийн төгсгөлөн ” гэж
үзэж хүүгээ ёсөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулж байжээ.
Гэрийн нөхцөл Нацагдорж бичиг үсэг суралцаж, ном зохиол шимтэн уншдаг болж, цаашлаад
цэргийн яаманд бичээчээр ажиллах болов. Энэ нь Д.Нацагдоржийн төрд зүтгэх,
зохиолоо бичих их ажлын эхлэл болсон түүхтэй. Үүнээс ажихад Д.Нацагдоржийн
номын мөр хөөсөн нь аавтай нь холбоотой болж байна. Өнөө үед бидэнд мөн л адил
эцэг эх, асран хамгаалагч сурах таатай нөхцөлийг бүрдүүлж, бүхий л боломжийг
олгодог ч мөн л шалтаглан илүү зүйл шаардсаар байдаг. “ Би
л хийхгүй бол хэн хийх вэ, одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? ” гэдэг үг ч бий.
Өөрөө л хичээвэл давж гарахгүй даваа гэж байдаггүйг агуу зохиолч Д.Нацагдоржийн
амьдрал уран бүтээлээс харж болно. Хэдий түүний амьдрал тийм ч дардан сайхан
байгаагүй ч амьдрал гэдэг жаргал, зовлон хоёрын төгс нийлэмж хослол тул “
Өнхөрөөд ойчсон ч өндийгөөд босох тэвчээр ” хүнд байх нь зүйтэй. Харамсалтай нь
Нацагдорж агуу зохиолч гэж нэрээ алдаршуулан цоллуулж, урт удаан насыг зооглон
амьдарч чадаагүй ч Монголын түүхэнд агуу зохиолч хэмээн бичигдэж, түүний хөшөөнд
монгол түмэн хүндэтгэл үзүүлж, гайхан биширч байна. Энэ түүний хөдөлмөрийн
гавьяа, хөлс хүчээ урсгасан амьдралын шагнал гэлтэй.
2015.04.07
No comments:
Post a Comment