title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Sunday, April 26, 2015

Монгол хэл дээр гарч байсан анхны сонин

“Монгол үгийн бодорол” (1908 оны 5-р сараас 1909 оны 5-р сар хүртэл)
  Хятадын Гирин мужийн захиргаанаас “Бүгдийг захирагч сайд амбан нар” -ын тушаалаар “Монгол үгийн бодорол” хэмээх сониныг сард нэг удаа монголд үзүүэх зорилгоор нийтлэн гаргаж байв. Уг сонины дугаарыг 16Х24 см-ийн 70-100 хуудастай, Хятад, Монгол бичгээр хадмаллан, чулуун бараар дармалдаж хэвлэдэг байсан бөгөөд уг чанартаа сонин нь Манжийн төрийн хэвлэл байв.Сонины эх бичвэр хятад хэл дээр бэлтгэгдсэн боловсорч, дугаар бүр 700 хувь хэвлэгдэн ар өвөр монголын аймаг хушуудын захиргаадаар үнэгүй тараагдаж байв.
 “Монгол үгийн бодорол” сонины дугаарууд Ленинградын номын санд бас Хятадын Хөх хотын номын санд хадаглагдаж байгаа. Монгол улсын нутгаас уг сонин хараахан олдоогүй байна. “Монгол үгийн бодорол” сониныг Манжийн нийслэл болон Мүкдений том түшмэд Чан ши, Лю Хуй Чан нар хүч хавсран дармалдаж байсан бөгөөд хятад хэл дээрх эхийг Ань Мин, Го Шоу Сан нар эрхлэн гаргаж байв.Энэхүү сонинг Монгол хэл дээр гаргахын тулд монгол түшмэл Сүрэнхүү, Юмчээ, Сайн-Оюу, Ихтунх зэрэг Монгол Хятад хэл бичигт боловсорсон орчуулагч, монгол түшмэдийг ажиллуулж байв.

Сонин


 Монголын тогтмол хэвлэл буюу сонин бусад орны сонин хэвлэлийн нэгэн адил нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлагын дагуу үүсэн бий болж, улс орны нийгэм-улс төрийн амьдралд бүх талаар нөлөөлөн үйлчилсээр ирсэн юм. Эсрэг тэсрэг ангиудтай нийгэмд ямар нэг тогтмол хэвлэл нь аль нэг анги буюу улс төрийн намын төв нь болж, түүний улс төр, үзэл суртлын зэвсэг болон үйлчилдэг байна. Сонин нь ард түмний туулж өнгөрүүсэн түүх, тэдний оюун санааны хөгжлийн түүхийг судлахад чухал эх сурвалж болдог байна.
            В.И.Ленин “Улс төрийн сонин бол орчин үеийн нийгмийн ямар ч ангиас, ер нь тухайн орны улс төрийн амьдралд оролцох гол нөхцөлийн нэг байдаг”гэж хэлсэн байдаг.
            Монгол улсад тогтмол хэвлэл бусад орныг бодвол нилээд хожуу тухайлбал 20-р зууны эхээр үүссэн юм. Тэрхүү сонин нь монголын ноёрхогч анги-феодал ноёдын засаглалын зүгээс дарамт шахалтыг үзэж, тэдний нөлөөлөлд зарим нэг талаар өртөж байсан ч эх орныхоо тусгаар тогтнолыг хангах, малчин ардын ашиг сонирхлыг хамгаалах, ард түмнээ соён гэгээрүүлэх талаарх мэдээ сурвалжлагыг үргэлж нийтэлдэг байжээ.