title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Sunday, April 26, 2015

Монгол хэл дээр гарч байсан анхны сонин

“Монгол үгийн бодорол” (1908 оны 5-р сараас 1909 оны 5-р сар хүртэл)
  Хятадын Гирин мужийн захиргаанаас “Бүгдийг захирагч сайд амбан нар” -ын тушаалаар “Монгол үгийн бодорол” хэмээх сониныг сард нэг удаа монголд үзүүэх зорилгоор нийтлэн гаргаж байв. Уг сонины дугаарыг 16Х24 см-ийн 70-100 хуудастай, Хятад, Монгол бичгээр хадмаллан, чулуун бараар дармалдаж хэвлэдэг байсан бөгөөд уг чанартаа сонин нь Манжийн төрийн хэвлэл байв.Сонины эх бичвэр хятад хэл дээр бэлтгэгдсэн боловсорч, дугаар бүр 700 хувь хэвлэгдэн ар өвөр монголын аймаг хушуудын захиргаадаар үнэгүй тараагдаж байв.
 “Монгол үгийн бодорол” сонины дугаарууд Ленинградын номын санд бас Хятадын Хөх хотын номын санд хадаглагдаж байгаа. Монгол улсын нутгаас уг сонин хараахан олдоогүй байна. “Монгол үгийн бодорол” сониныг Манжийн нийслэл болон Мүкдений том түшмэд Чан ши, Лю Хуй Чан нар хүч хавсран дармалдаж байсан бөгөөд хятад хэл дээрх эхийг Ань Мин, Го Шоу Сан нар эрхлэн гаргаж байв.Энэхүү сонинг Монгол хэл дээр гаргахын тулд монгол түшмэл Сүрэнхүү, Юмчээ, Сайн-Оюу, Ихтунх зэрэг Монгол Хятад хэл бичигт боловсорсон орчуулагч, монгол түшмэдийг ажиллуулж байв.

 Сонин гарч байх явц дундаа нэрээ бага зэрэг өөрчилж, 1908 оны зуны дунд сарын 15-нд гарсан наймдугаар дэвтрээсээ эхлэн “Монгол үгсийи бодорол” нэрээ “Монгол үгийн бодорол” нэрээр сольжээ.Сонины нийтлэлийг үзэхэд манж Чин улсын засгийн газрын колончилох бодлогыг маш нарийн зальтай аргаар сурталчилаж байсан боловч нийтлэлийг өнгөц харвал монголын уншигчдыг гэгээрүүлж учир зүйг ойлгуулахад чиглэсэн мэт байв. Монгол үгийн бодорол нь дотроо хааны зарлиг сургаал хэлэлцэх зүйл, айлтган сонсгох зүйл, цаг үеийн чухал сонсгол, элдэв зүйл, илүүц зүйл, уран зохиол гэх зэргийн тогтмол хэдэн булантай байв.
-Зарлиг сургаал гэсэн буланд Манжийн хааны элдэв зарлиг сонсгол бас монголчуудыг “Төрд бол номхон сайн иргэд, цэрэгт бол шударга баатар эрчүүд” гэж хүмүүжүүлэхэд зориулсан сургамжийн зүйлс нийтлэгдэж байв.
-Сургаал гэсэн гарчгийи дотор заримдаа аж амьдралын ердийн сургамж зүйлийг ч нийтэлж байв. Жишээ нь “Чадвартай хүн юм бүхнийг өөрийн биенээс гуйна”, “Мунхаг хүн цөмийг бус хүнээс гуйна”, “Эрт босож, орой зоолж, өтгөснйг асрах” гэх буюу “Иргэнийг тэжээх үндэс өмсөх. идэхэд амуй. Нэг эр тарихгүй бол өлбөрөхөд хүрнэ. Нэг эм нэхэхгүй бол даарахад хүрнэ. Өмсөх идэх зүйл газраас гарна. Хичээвэл эрст илүү амуу, эмст илүү торго. Эс хичээвэл дээшид эцэг эхээ ачилж үл чадна, доошид эм хөвүүдээ тэжээж үл чадна”, “Усанд салбар горхи, модонд мөчир салаа, хүнд төрөл садан байдаг. Ураг саднаа асарч тэтгэх хэрэгтэй” гэх зэргээр ард түмний аж амьдрал, хөдөлмөр, туршлагаас гарсан сургамжит үгсийг нийтэлж байв.
-“Хэлэлцэх зүйл” буюу “Гүйхэн ойр сургаал хэлэлцсэн нь” гэсэн буланд хүн ардын аж төрөхтэй холбогдох зүйл буюу тариа тарих, мал маллах, соёлжих зэргийг хамарч байв. Жишээ нь: тариа тарих арга барил, үр халах тухай, морь мал тэжээх тухай, унаа морь тэргэнд сургах ба морь тахлах тухай, мэдэл ухаан (эрдэм соёл) нь улс орны эрх мэдлийг нэмж сүр хүчийг өсгөх тухай, эрдмээр хүмүүжүүлэхийн гол нь ялангуяа сургууль танхим байгуулж хятад, манж, монгол бичиг үсэгт сургах тухай.тоо бодлогод сургах гэх зэрэг зүйл оржээ.
-Айлтган сонсгох зүйл буюу айлтгасан учир гэдэг буланд монгол хүнд мэдлэг чадлыг нэвтрүүлэх, жишээ нь атар эзэмшиж их тариалан тарихын чухлыг урьдчилан тайлбарлаж гол нь монгол иргэнийг баян чинээлэг болгохыг зорьж байгаа тухай, хүн ардыг нийтээр цэцэн сэргэлэн идэрхэг хурц болгох, худалдаа арилжаа, гааль татварын асуудал зэрэг орж байв.
-Цаг уеийн чухал сонсголд нас нөгцсөн Манжийн хаанд зориулах үй гашуу хийх болон бас шинэ хаан ширээнд сууж өргөмжлөгдсөн өдөрт зориулж яаж тэнхимд чөлөө тавьж  баярын ёс хөгжүүлэх тухай, оны нэрийг өөрчлөх тухай, хар тамхыг уухыг хориглох тухай, цаг үедээ төрийн чухал гэж үзсэн асуулал, жишээлэхэд Далай ламыг богд хаан зогсож угтан авч хажуудаа шагнан суулгаж, хурим хайрлан, алт мөнгө, эд агуурс арвин шагнажээ” гэх зэргийн мэдээ ннйтэлж байв.
-Элдэв зүйл гэсэн буланд ихэвчлэн Монгол орныг Хятадаас бусад гадаад орнуудтай харилцахтай холбогдсон асуудал орж байв. Үүнд эдийн засаг. худалдаа, соёлын асуудал дээр эдгээр гадаад орноос монголчуудыг үлэмж сэрэмжтэй болгоомжтой байхыг уриалсан үгүүлэл орж байв. Заримдаа энэ санаагаа уран зохиолын хэлбэрээр сурталчлахыг хичээжээ. Эдүгээгийн зүүн, баруун аймгийн олон улс монгол газрын баян зузааныг олж үзвэл бүгдээр бодох нь ашиг эрхийг булаалд сугай гэнэ”.“Монгол хүн алт олдворын газрыг өөрийн дураар гаднах хүнд худалдах учир буй аваас энэ нь гагцхүү ашиг эрх алдсаны дээр, бас айх нь холбогдох учир явдал гарахаас эмээнэ. “Эдүгээ гадаадын олон улс бидний монголчуудыг үзээд газар орон уужим зузаан, юмны зүйл элбэг сайханхүн иргэд мэдэл ухаан бас бүрэнхий тул ямагт авах идэхийн түүс болж байна.
Чухам иймийн тул хөх улс санаандаа төмөр замыг байгуулъя гэж хөхөгчин улс санаандаа ашгийн гардал нээе гэж, улаан улс даруй бас худалдааны явдлыг нэвтлэх гэнэ” гэх зэргээр бичиж байв.
-Илүүц зүйл гэсэн гарчиг бүхий буланд монгол хүннй эрх мэдэлтэй холбогдсон зүйл гарч байв. Үүнд:“иргэний эрхалбаны эрхийн тухай сонгох, сонгогдох, гэрчлэх эрх гэх мэтийн зүйл нийтэлж байв. Уг сонинд хүний эрхийн асуудлыг ямагт гадаадын хүнд дарлагдахгүй тэмцэлдвэл зохих зуун овогтны эрх гэгчтэй холбон үгүүлдэг байв.
онины уран зохиолын буланд нь илүүц зүйл багахан үгүүлэл гэх мэт зүйл олон гарчгаар дугаар алгасалгүй гарч байв. Тэр буланд ардын аман зохиол Европ, Азийн алдарт зохиолчдын бичсэн богино үгүүллэг, ёгт үлгэр заримдаа томоохон роман зохиолоос ч хэсэгчлэн орчуулж байв. Монгол үгийн бодоролд” оросын ба европын сонгомол зохиолчдын бичсэн зохиол үгүүллэг, ёгт үлгэр, Жюль Верний романыг хэсэгчлэн нийтэлж байв.

 Монгол болон бусад орны харилцаанд гарсан ээдрээтэй зүйлийг уг сонин өө эрж аль болохоор муучлан гаргахыг хүчлэн чармайх буюу ер нь гадаад орчлонтой монголчуудын харилцах харилцааг алс хэтдээ үл бүтэх явдал болох мэтээр элдвийн юм дурдаж энэ санаагаа нийтлэл бичих элдэв хэлбэрийг ашиглан сурталчилж байжээ. Жишээ нь, монгол, оросын худалдааны түхай бичихдээ орос худалдаачид ёс журмыг нарийвчлаагүйгээс болж хэрүүл дэгдэж будлиан гаргасан түхай ”Монгол газар төмер замыг нэвтрүүлэн тавихад айх нь орос улс лугаа холбогдох өдөр олон болох тухай гадаадын хүн дарлах сэтгэл санаа ямагт агуулсан нийтлэлүүд нийтэлж байв.

No comments:

Post a Comment