Таны харц юу өгүүлнэ вэ? Таны харцнаас би гуниг гутрал зовлон шаналал аль эсвэл
жаргалт амьдралын алиныг харахыг би эс ойлгоно. Та надад харцаараа яг юуг
илэрхийлэхийг хүснэ вэ? Магадгүй би хүний харцны илэрхийллийг үл ойлгох
чадалгүй нэгэн юм болов уу? Зүрх сэтгэлд тань юу нуугдаж, юу бодогдож байгааг
би мэдэхгүй. Гагцхүү хүний харцнаас бүгд илт харагддаг гэж ухаантан мэргэд
айлддаг. Өглөө орой, өнгөрсөн одоо аль ч цагт харц өөр өөр байдлыг илэрхийлж
байдаг. Үүний учир юу вэ?
Хүнтэй ярилцаж өөрийгөө бусдад гүн ойлгуулах, таатай сэтгэгдэл төрүүлхэд харц хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ярилцагч тань таны гадаад төрх, царай зүснээс тань урьтаж нүдний харцыг тань шинжих болно. Өөртөө итгэлтэй, шударга дайчин хүний харц цаанаа л өөр илт харагддаг. Хүнтэй ярилцаж байх үедээ харцаа дальдчуулж өөр тийш харах нь гэмт үйлдэл хийсэн хүний харц тийм байна гэж үздэг. Иймд ярилцах үедээ үргэлж зоримог шийдэмгий байхыг хичээх хэрэгтэй.
Хүнтэй ярилцаж өөрийгөө бусдад гүн ойлгуулах, таатай сэтгэгдэл төрүүлхэд харц хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ярилцагч тань таны гадаад төрх, царай зүснээс тань урьтаж нүдний харцыг тань шинжих болно. Өөртөө итгэлтэй, шударга дайчин хүний харц цаанаа л өөр илт харагддаг. Хүнтэй ярилцаж байх үедээ харцаа дальдчуулж өөр тийш харах нь гэмт үйлдэл хийсэн хүний харц тийм байна гэж үздэг. Иймд ярилцах үедээ үргэлж зоримог шийдэмгий байхыг хичээх хэрэгтэй.
“Нүдээрээ уулз” энэ таны баримталж явах гол зарчим. Түүнчлэн харцаараа уулзаж байна гээд
учир зүггүй гөлрөн ширтэх нь зохимжгүй. Зөвхөн өөрийн бодол тань аяндаа харц
тулгаралтыг шийднэ. Өөрийн бодол гэдэг нь зөв хүний харц цаанаа л өөр байдаг
гэсэн үг. Хүн бүрийн зургаа дахь мэдэрхүй ажилдаггүй ч, далдыг харах увидасгүй
ч бусдын харц юу илэрхийлж байгааг мэдрэх чадвартай байдаг. Иймд таны бодол
сэтгэл үргэлж илт байдаг тул бодол сэтгэлээ зөв зүйлд зарцуулж бусдад муу зүйл
боддоггүй байх хэрэгтэй. Нүд нүдээ харж ярихад тухайн ярианы сэдэв илүү
ойлгомжтой, ой ухаанд багтдаг шүү дээ. Жишээ дурьдвал хичээл орж байх үед
багшийг харж л легцийг сонсвол үр дүн гардаг. Хэрвээ багш буруу харчихаад
хичээл заагаад байвал оюутны идэвхи суларч, өөр зүйлд сатаарах талтай.
Ажил хэрэг ярьж байх үедээ ярилцагчынхаа хоёр нүдний гол хэсэгт харцаа
төвлөрүүл. Албаны бус бүюу энгийн ярианы үед ярилцагчийнхаа нүдний түвшний доод
хэсэгт харах нь зүгээр. Хүний уураг тархинд хүлээн авч буй мэдээллийн 87% нь
нүдээр, 91% нь чихээр, 4% нь бусад мэдэрхүйн эрхтнээр дамжин хүрдэг нь
судалгаагаар тогтоогджээ. Иймд ярилцах үедээ үргэлж зоримог шийдэмгий байхыг
хичээх хэрэгтэй.
“Шувуу
хэдий тэнгэрт ч харц нь газарт, Хүн
хэдий газарт ч харц нь тэнгэрт”. Энэ бол “Монгол
харц”. Харц гэдэг тухайн
хүний хийморийг илтгэж байдаг толь билээ. Монголчууд эрт дээр үеэс дээд
тэнгэртээ шүтэлцээ холбоотой байж хийморь лундаагаа даатгаж ирсэн. Тиймдээ ч бидний
харц үргэлж өөдөө, сайн сайхан руу тэмүүлж байдаг. Газар ширтэн толгой гудайж
харцаа унагаж явах нь монгол бус харийн хөрш газрын харц гэж үздэг.
Монголчуудын бусдаас ялгарах давуу тал нь үүнд оршиж байдаг. Нухацтай сайн
анзаарвал монгол цустай ямар ч хүн баян ядуу, жаргалтай зовлонтой, уйлсан
гунигласан ямар ч үед өөдрөг үзэлтэй, харц нь өөдөө байдаг байна.
Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Оггоргуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учир тавилан доор
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаана ч явсан
Уулыг оргилыг хүндэтгэн харж бай
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно хэмээн шүлэглэн
үр хойчдоо сургадаг ард түмэн билээ.
Харцыг
олон төрөлд хувааж болох бөгөөд харц харцын дээд гэж эх хүний харцыг л хэлэх
байх. “Харц нь хүртэл зэмлэл” гэж дуунд
хүртэл дуулдаг. Эх хүн хэзээд үрийнхээ төлөө байдаг. Ямар ч үед үргэлж эх хүн
хүүхдээ хамгийн өхөөрдөм хөөрхөнөөр харж байдаг. Эх үрийн ариун холбоогоор
холбогдсон хүүхэд хүртэл ээжийгээ хамгийн үзэсгэлэнтэй сайхнаар харж байдаг.
Хэн нэгнийг хайрласан харцаар харах тэр дундаа эх нь үрээ хайрласан харц
амьтанд ч хүртэл илт харагддаг. Харцаараа бүгдийг ойлгуулж, харцаараа бүхнийг
зааж сургадаг харц бол эхийн харц байдаг.
“Үгээр
хүнийг алж болно” гэдэг шиг харцаар хүнийг уйлуулж, инээлгэж, гомдоож, зовлонд
хүргэж ч болдог гэдгийг санаж өдөр бүр дээд тэнгэрийг харж өглөө бүрийг эерэг
энергээр угтаж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд, сайхан харцаар
мишээхийн тулд бодол сэтгэлээ цэгцэлж, зөв бодолтой байх нь чухал. Таны сэтгэл
нүдээр дамжин хүрдэг тул нүдээ хайрлаж харцаа өөд байлгах хэрэгтэй.
No comments:
Post a Comment