title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Sunday, April 26, 2015

Монгол хэл дээр гарч байсан анхны сонин

“Монгол үгийн бодорол” (1908 оны 5-р сараас 1909 оны 5-р сар хүртэл)
  Хятадын Гирин мужийн захиргаанаас “Бүгдийг захирагч сайд амбан нар” -ын тушаалаар “Монгол үгийн бодорол” хэмээх сониныг сард нэг удаа монголд үзүүэх зорилгоор нийтлэн гаргаж байв. Уг сонины дугаарыг 16Х24 см-ийн 70-100 хуудастай, Хятад, Монгол бичгээр хадмаллан, чулуун бараар дармалдаж хэвлэдэг байсан бөгөөд уг чанартаа сонин нь Манжийн төрийн хэвлэл байв.Сонины эх бичвэр хятад хэл дээр бэлтгэгдсэн боловсорч, дугаар бүр 700 хувь хэвлэгдэн ар өвөр монголын аймаг хушуудын захиргаадаар үнэгүй тараагдаж байв.
 “Монгол үгийн бодорол” сонины дугаарууд Ленинградын номын санд бас Хятадын Хөх хотын номын санд хадаглагдаж байгаа. Монгол улсын нутгаас уг сонин хараахан олдоогүй байна. “Монгол үгийн бодорол” сониныг Манжийн нийслэл болон Мүкдений том түшмэд Чан ши, Лю Хуй Чан нар хүч хавсран дармалдаж байсан бөгөөд хятад хэл дээрх эхийг Ань Мин, Го Шоу Сан нар эрхлэн гаргаж байв.Энэхүү сонинг Монгол хэл дээр гаргахын тулд монгол түшмэл Сүрэнхүү, Юмчээ, Сайн-Оюу, Ихтунх зэрэг Монгол Хятад хэл бичигт боловсорсон орчуулагч, монгол түшмэдийг ажиллуулж байв.

Сонин


 Монголын тогтмол хэвлэл буюу сонин бусад орны сонин хэвлэлийн нэгэн адил нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлагын дагуу үүсэн бий болж, улс орны нийгэм-улс төрийн амьдралд бүх талаар нөлөөлөн үйлчилсээр ирсэн юм. Эсрэг тэсрэг ангиудтай нийгэмд ямар нэг тогтмол хэвлэл нь аль нэг анги буюу улс төрийн намын төв нь болж, түүний улс төр, үзэл суртлын зэвсэг болон үйлчилдэг байна. Сонин нь ард түмний туулж өнгөрүүсэн түүх, тэдний оюун санааны хөгжлийн түүхийг судлахад чухал эх сурвалж болдог байна.
            В.И.Ленин “Улс төрийн сонин бол орчин үеийн нийгмийн ямар ч ангиас, ер нь тухайн орны улс төрийн амьдралд оролцох гол нөхцөлийн нэг байдаг”гэж хэлсэн байдаг.
            Монгол улсад тогтмол хэвлэл бусад орныг бодвол нилээд хожуу тухайлбал 20-р зууны эхээр үүссэн юм. Тэрхүү сонин нь монголын ноёрхогч анги-феодал ноёдын засаглалын зүгээс дарамт шахалтыг үзэж, тэдний нөлөөлөлд зарим нэг талаар өртөж байсан ч эх орныхоо тусгаар тогтнолыг хангах, малчин ардын ашиг сонирхлыг хамгаалах, ард түмнээ соён гэгээрүүлэх талаарх мэдээ сурвалжлагыг үргэлж нийтэлдэг байжээ.

Saturday, April 18, 2015

Жаргалын эхлэл хүний мөс


        Өвлийн улирал ард хоцорч,  хаврын урь нэгэнтээ орж , алтан наран илчээ харамгүй хайрлаж, хүн бүрийн сэтгэлийг догдлуулна. Энэ өглөө бусад энгийн өдрүүд шиг л хавар болждээ гэсэн бодлоор эхэлсэн ч зарим хүмүүсийн сэтгэлийн гал, ухааны хөнгөхөн яруу утсыг хөндсөн өдөр байлаа.Уншигч та Батсайхан гэдэг энгийн нэгэн залуугийн талаар сонсож байсан уу. Хэрэв сонсоогүй бол эрхэм сонсогч таньд танилцуулья. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан боловч, амьдарч байсан байраа хүнд залилуулж алдсаны улмаас 2010 оноос хойш өдийг хүртэл өөрийн гэсэн гэр оронгүй Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нийтийн байр хөлслөн амьдардаг юм. Эрчим хүчний харъяа Дизель засварын газарт засварчин, механик, инженер зэрэг мэргэжлээр ажиллаж байгаад 1992 оноос хоршоолол байгуулан техник засвар, үйлчилгээний чиглэлээр хувиараа ажиллаж байсан. Улмаар 2011 онд үйлдвэрлэлийн осолд орж, 2 хөл, цээжин бие нь түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа 70 хувч алдан  байнгын хэвтэрт амьдардаг. Ам бүл тавуулаа гэх боловч үр хүүхэд нь туслах боломж бололцоо хараахан хүрдэггүй зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг.

Туульс хайлах цаг

Монголын ард түмний оюун билэгийн дээж болсон уран зохиолын үнэт өв, тэр дундаас тууль энэ салбарт тэргүүн байр суурийг эзэлдэг. Манай улсын эрдэмтэн сэхээтэн, их бичгийн хүмүүсээс ардынхаа аялгуу сайхан монгол туулийг эрт дээр цагаас сурвалжлан тэмдэглэж, бичиг соёлын түүхнээ үлдээсэн нь цөөнгүй. Тэдний ийнхүү туурвин бүтээсэн соёлын үнэт дурсгал нь эртний монголын утга соёлын боловсрол маш өндөр байсны нэгэн баримт юм. Мөн энэ нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн соёлын эрхэм нандин дурсгал, үнэт өв билээ. Тийм яруу гайхамшигт үлгэр туульсын нэг бол алдарт “ Жангарын тууль ” билээ.  Жангар нь хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. Жангарын үлгэр анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол олон овогтний дунд түгээмэл дэлгэрчээ. Тэгэхдээ дан ганц амаар бус бичгийн хэлбэрээр ч нэгэн адил түгэн дэлгэрсэн байна. Жангарын тууль зохиогдсоор 500 гаруй жил болсон гэж Зөвлөлтийн эрдэмтэн Козин тодорхойлжээ. Жангарт Алтайн нуруу, Эрчис мөрөн, хүйтэн Ширэг, Төвд Тангад, Зуу, Хятад, Дөрвөн ойрд, Шарайгол зэрэг Азийн газар нутгийг